Иран долоон орны иргэдийг визгүй зорчихыг зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2015.07.29-нд нийтлэгдсэн

Иран долоон орны иргэдийг визгүй зорчихыг зөвшөөрөв

Тегеран хотын Азадийн хаалга. Фото: AP Photo/Ebrahim Noroozi

 

Иран өөрийн жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд долоон орны иргэдэд визгүй зөрчихийг зөвшөөрсөн тухай Kayhan сонин мэдээлж байна.

 

Одооноос эхлэн Турк, Ливан, Азербайжан, Гүрж, Боливи, Египт, Сири зэрэг долоон орны иргэд Иранд визгүй зөрчиж болно гэж уг сонин бичсэн байв.

 

"Визийн шинэ дэглэмийн дагуу эдгээр орнуудын иргэд Иранд визгүйгээр 15-90 хоног  байж болно” хэмээн  сонин тодруулжээ. Ираны  эрх баригчид визийн хязгаарлалтаа өөр жаран орны хувьд цуцлахаар судалж байгаа ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж