Шатарчид Чехийн нээлттэй тэмцээнд өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2015.07.29-нд нийтлэгдсэн

Шатарчид Чехийн нээлттэй тэмцээнд өрсөлдөж байна

26 дахь удаагийн “Czech Open-2015” шатрын нээлттэй тэмцээн Чех улсын Пардубице хотод үргэлжилж байна. Эдгээр өдрүүдэд стандарт тоглолтын ангилалын тэмцээн эхэлсэн бөгөөд шатарчид 5 өрөг тоглоод байна. Манай улсаас стандарт тоглолтын “А” ангилалд ФМ С.Билгүүн  “В”-д Э.Баасансүрэн, “С”-д Ц.Ганцоож, С.Чингүүн, Б.Тэнгис, Х.Итгэлт нар тоглож байгаа.

Одоогоор "А" ангилалд өрсөлдөж буй С.Билгүүн таван өргийн дараа 2,5 оноо авч 289 тамирчнаас 131-т бичигдэж байна. Тэмцээн наймдугаар сарын 2-ны өдөр өндөрлөнө.

Тэмцээний эхний өдрүүдэд болсон G3 буюу рапид тоглолтын тэмцээнд (1700 хүртэлх) С.Чингүүн түрүүлсэн бөгөөд тэрээр “Polgar superstar chess” ДАШТ-ий 10 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль хүртсэн. Мөн G2 (2100) рапид тоглолтын тэмцээнд спортын мастер Э.Баасансүрэн IV байр, 24 цагийн блиц тоглолтын марафон тэмцээнд ФМ С.Билгүүн 120 тоглолтоос 109-н оноогоор шагналт V байрт орсон юм.

Тэмцээний албан ёсны сайт: www.czechopen.net

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж