Английн "Манчестер Юнайтед" клүбт тоглож байснаар нь сайн мэдэх БНСУ-ын алдарт хөлбөмбөгч Пак Жи Сүн Монголын хөлбөмбөгийн холбооны урилгаар манай улсад зочлохоор болжээ.
Түүнийг Ази тивээс төрж гарсан хамгийн шилдэг тоглогчийн нэг гэдгийг хөлбөмбөгийн ертөнц хүлээн зөвшөөрдөг.
Пак Жи Сүний Монголд ирэх хугацаа өнөөдрийн байдлаар нарийн тодроогүй байгаа ч наймдугаар сарын сүүлээр ирэх нь бол баталгаатай болжээ.
Сонирхолтой зочны хөтөлбөр Монголын хөлбөмбөг сонирхогчдод таалагдах биз ээ.
Б.ЭНХ