Обама Африкийн ардчиллын аюулыг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2015.07.29-нд нийтлэгдсэн

Обама Африкийн ардчиллын аюулыг нэрлэв

Барак Обама

Фото: Jonathan Ernst / Reuters

 

Америкийн ерөнхийлөгч Барак Обама “Бүх насаараа ерөнхийлөгч байгаа” хүмүүсийг Африкийн ардчиллын аюул гэж нэрлэсэн тухай The Guardian сонин дамжуулжээ. Тэрээр энэ тухай Этиопт Африкийн холбооны гишүүдэд хандан үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

 

Зарим орнуудын лидерүүд, ялангуяа хөрөнгөтэй хүмүүс өөрийн албан тушаалд удаан сууж байгааг Обама гайхаж буйгаа хэлжээ. “Тоглоомын дундуур удирдагч нь албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд дүрмээ өөрчлөх гэж оролдсоноос тогтвортой байдлыг үгүй болгож байгааг бид Бурундид харлаа” гэж Обама ярьжээ. "Хэрэв улстөрч хүн өөрийгөө улс үндэстнээ нэгтгэн барих цорын ганц хүн гэж бодож байгаа бол тэр хүн жинхэнэ улсыг бүтээж чадахгүй" хэмээн Обама үзэж байгаа аж.

 

Обама үг хэлэх үедээ өөрийгөө нэлээдгүй сайн удирдагч гэж тодорхойлоод, "Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн байсан бол би гурав дахь удаагаа дахин сонгогдох байлаа" гэжээ. Гэхдээ тэрээр ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа дуусахыг тэсч ядан хүлээж байгаа гэнэ. ”Миний дэргэд зэвсэгтэй хамгаалагч нар байхгүй болж, би чөлөөтэй зугаалж, гэр бүлдээ цаг зав зарцуулах боломжтой болно. Улс орондоо зүтгэх өөр шинэ арга замыг хайж, Африкт дахин ирэх боломжтой болно” хэмээн Обама ирээдүйнхээ талаар ярьжээ.

 

Reuters агентлагийн мэдээлснээр, Бурундийн ерөнхийлөгч  Пьер Нкурунзиза долдугаар сарын 21-нд  /Таван жилийн хугацаагаар/ сонгогчдын 73 хувийн саналаар гурав дахиа улиран сонгогджээ. Сөрөг хүчин нь түүнийг "Үндсэн хууль зөрчлөө" гэж шүүмжлэн, сонгуулыг бойкотлож байлаа. Дөрөвдүгээр сард эхэлсэн ерөнхийлөгчийн тал болон сөрөг хүчний талынхны хоорондын зэвсэгт мөргөлдөөний үеэр хэдэн арван хүн амиа алдаж, 170 мянган хүн улс орноосоо дүрвээд байгаа ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж