Засгийн газрын ээлжит бус хуралдаан дуусав

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит бус хуралдаан дуусав

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Тавантолгойн ордын талаар хэлэлцэхээр төлөвлөж хуралдааныг эхлүүлсэн ч судалгаа нарийвчлан гараагүй байгаа тул хойшлуулах хүсэлтийг холбогдох сайд нь гаргасан бололтой юм. Тиймээс Монгол Улсын хөгжлийг хурдасгах хоёр дахь том стратегийн орд газарт хамаарагдаж буй Тавантолгойн төслийг энэ удаагийн ээлжит хуралдаанаар бас л хэлэлцэхээс хойшлуулжээ.  
Гэхдээ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар малгүй болсон иргэдийг малжуулах төсөлд хамруулахаар түр журам гаргасан байна. Мөн малаа зудад алдсан малчдын зээлийг хэрхэн хөнгөвчилж буй талаар мэдээлэл сонсчээ.
Одоогоор арилжааны банкуудад 70 мянга орчим малчин 63.9 тэрбум төгрөгийн зээлтэй байгаа аж. Үүнээс 2.1 тэрбум төгрөг нь зудад малаа алдан малгүй болсон иргэд, цөөн тооны малтай үлдсэн өрхөд ногдож буй гэнэ. Тиймээс тэдгээрийн зээлийн хугацааг сунгах болон торгуулийн хүүнээс чөлөөлөх зэрэг арга хэмжээг арилжааны банкуудтай тохиролцсоны үндсэн дээр хэрэгжүүлж байгаа ажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж