
Гэхдээ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар малгүй болсон иргэдийг малжуулах төсөлд хамруулахаар түр журам гаргасан байна. Мөн малаа зудад алдсан малчдын зээлийг хэрхэн хөнгөвчилж буй талаар мэдээлэл сонсчээ.
Одоогоор арилжааны банкуудад 70 мянга орчим малчин 63.9 тэрбум төгрөгийн зээлтэй байгаа аж. Үүнээс 2.1 тэрбум төгрөг нь зудад малаа алдан малгүй болсон иргэд, цөөн тооны малтай үлдсэн өрхөд ногдож буй гэнэ. Тиймээс тэдгээрийн зээлийн хугацааг сунгах болон торгуулийн хүүнээс чөлөөлөх зэрэг арга хэмжээг арилжааны банкуудтай тохиролцсоны үндсэн дээр хэрэгжүүлж байгаа ажээ.
Г.Дарь