Өдрийн турш ажилдаа анхаарал хандуулах 6 энгийн алхам

Хуучирсан мэдээ: 2015.07.29-нд нийтлэгдсэн

Өдрийн турш ажилдаа анхаарал хандуулах 6 энгийн алхам

Ажилдаа анхаарал хандуулах хэцүү байж болох юм. Ажил дээрээ ярилцах, хувийн и-мэйл, текст бичих, интернет сайтуудад хэн ч ямар нэг зүйлийг хийж болно. Анхаарлаа төвлөрүүлэх дараах энгийн өөрчлөлтүүдийг хуваалцая.

1. Богино болон урт хугацааны хийх ажлын жагсаалт гарга.

Урт хугацааны төсөл хийх нь зайлшгүй. Бидэнд өдөр тутам хийх ажил их байдаг шүү дээ. Томоохон ажлуудаа өдөр тутам хийж болох жижиг ажлууд болгон хуваарил. Дээр нь долоо хоног бүр нэг цагийг хийсэн зүйлсээ шалгахад зориул.

2. Хуваарь бий болго.

Өдөр тутмын хуваарь бий болго. Хэрэв та тодорхой цаг хугацаанд ямар нэг зүйл хий болно гэж бодож байгаа бол сайн байна. Миний ажил дээрээ хийдэг эхний ажил бол эхний хоёр цаг хамгийн бүтээлч ажиллаж, үдээш хойш нь өдөр бүр шоколад иддэг.

3. Завсарлага авч хөдөлгөөн хий.

Би ширээнээсээ дор хаяж нэг цаг тутам босдог. Оффисоороо алхасны дараа ширээндээ буцаад суухдаа илүү сэргэг болсон байдаг. Хүмүүс ихэнхдээ үдийн цайны цагаар Facebook, Instagram болон итернэтээр аялдаг. Алхаснаар толгой тархиа цэгцэрч,интернэт рүү орох дадал зуршлыг багасгаж өгдөг.

4. Интернэт рүү орохоос зайлсхий

Хэрэв та блог, Facebook, хувийн и-мэйлболон бусад саад болдог зүйлсээсээ салж чадахгүй байвал зарим нэг хэрэглээгээ хязгаарлах аппликэйшн хэрэглэж болно.

5. Хөнгөн зууш идэж, ус сайн уу.

Би таны тухай мэдэхгүй боловч өлссөн үедээ ажиллах хэцүү байдаг. Өлсөөд байвал хөнгөн зууш ид. Миний хувьд хамгийн үр дүнтэй арга бол цөөн цагийн интервалтайгаар бага багахан юм идэх явдал юм. Мөн аль болох их ус уу. Алхаж бай.

6. Чихэвч ашигла

Анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай үедээ чихэвч ашигла. Би юм бичих үедээ хөгжим сонсох дуртай. Тиймээс чимээ шуугианаас ангид байж, анхаарлаа төвлөрүүлэхийг хүсвэл чихэвч ашиглаж болно. 

Эх сурвалж: biznetwork.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж