Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Хуучирсан мэдээ: 2015.07.28-нд нийтлэгдсэн

Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэргийн хавтасны шинэчилсэн загварыг туршилтаар хэрэглэж эхэллээ.

Уг хавтсыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга С.Санчир, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Ч.Ичинхорлоо нар хүлээлгэн өгч, шинэ загвар хавтсыг ашиглах талаар заавар зөвлөгөө өглөө.

Иргэний хэргийн загвар хавтас нь нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, шүүхийн ажиллагаа гэсэн 4 хэсгээс бүрдэж байгаа бөгөөд зохигчдоос гаргаж өгсөн нотлох баримтыг тус тусын хэсэгт эмхтгэх, шүүгчийн туслах нар хэргээ үдэхдээ шөвөг, утас хэрэглэхгүй болж байгаа зэрэг давуу талуудтай байна.

Эх сурвалж: www.judcouncil.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж