Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Хуучирсан мэдээ: 2015.07.28-нд нийтлэгдсэн

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

Монгол Улсын Хууль Зүйн Сайдын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/149 дугаар тушаалаар Их Монгол Улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгааг өндөрөөр үнэлэн Дорноговь аймаг дахь Сум дундын 8-р шүүхийн шүүгч Данзангийн Адъяасүрэнг "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнасан байна. Энэхүү өндөр нэр хүнд бүхий шагналыг журмын дагуу олгогддог мөнгөн урамшууллын хамт Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүндэтгэл төгс гардуулан өглөө. Д.Адъяасүрэн шүүгчдээ болон тус шүүхийн шүүгч, шүүгчийн туслах, шүүхийн тамгын газрын ажилчин албан хаагчиддаа баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөр, шударга үнэний төлөөх их үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

 

 

 

 

Дорноговь аймаг дахь Шүүхийн тамгын газар

Эх сурвалж: www.judcouncil.mn

 

 

 

 


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж