Олланд “Мистраль”-ийн талаар шийдвэр гаргана

Хуучирсан мэдээ: 2015.07.28-нд нийтлэгдсэн

Олланд “Мистраль”-ийн талаар шийдвэр гаргана

Франсуа Олланд

Фото: Jean-Paul Pelissier / Reuters

 

“Мистраль”  ангиллын нисдэг тэрэг зөөгч хөлөгүүдийг Орост нийлэх талын шийдвэрээ ойрын долоо хугацаанд гаргахаар Францын ерөнхийлөгч Франсуа Олланд амласан тухай Bloomberg агентлаг мэдээлэв. Олланд, хөлөг онгоцнуудыг нийлэх гэрээг “урагшлуулах” эсвэл цуцлах талын аль нэг шийдвэрийг гаргана гэсэн байна.

 

Нисдэг тэрэг тээгч "Мистраль" хөлгийг нийлүүлэх гэрээний хувь заяаны талаар Москва Парис хоёр гэрээний төсөл бэлтгэсэн гэж долдугаар сарын 10-нд цэрэг техникийн салбарын эх сурвалж мэдээлсэн. Гэрээний төслийн тухай өөр тодорхой мэдээлэл гараагүй байна.

 

Энэ сарын эхээр Францын Батлан хамгаалахын сайд Жан-Ив Ле Дриан хоёр “Мистралийг” Орост нийлүүлэхгүй гэж нэг мөр шийдсэн тухай Вашингтонд мэдэгджээ. Францын эрх баригчид Москвад 1,2 тэрбум евроны нөхвөр төлнө гэсэн юм. Нисдэг тэрэг зөөгч онгоцнуудыг Москвад нийлүүлэхээс татгалзсан нь стратегийн шинжтэй, Оросын тал Украины хэрэг явдалд оролцсон гэдгээс үүдэлтэй.

 

"Мистраль" ангиллын хоёр хөлөг онгоц нийлүүлэх 1,2 тэрбум евроны гэрээг Орос, Франц хоёр 2011 онд байгуулсан ба эхний хөлөг онгоцыг нь 2014 оны арваннэгдүгээр сард Орост шилжүүлэх ёстой байсан юм. Хоёр дахь хөлгийг нийлүүлэх эцсийн хугацаа нь 2015 оны арваннэгдүгээр сарын 1-нд дуусна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж