Траншейн гэх гадаад үг Монголд нутагшихдаа нэг тиймхэн, таагүй сэтгэгдэл төрүүлсэн нь бий. Траншейныхан гэх хэсэг бүлэг хүмүүс ч бий болоод амжсан. Тэгвэл нийгмийн сэтгэлзүйд бугшсан тэрхүү сөрөг сэтгэгдлийг арилгах эхлэл тавигджээ. Нийслэл хотод олон арваараа байдаг тэрхүү траншейн болгон эзэнтэй. Дулаан, цахилгаан, холбооны олон зуун км шугам сүлжээний үүд хаалга болсон траншейн буюу худгийн таган дээр “Смайл” зуран тэдгээрийг инээлгэсэн нь өөрийн эрхгүй нүд сроронзодлоо. Өрөөсөн нүдээ анивчин аальгүйтсэн, хэлээ гарган эрхэлсэн, сахалтай сахалгүй смайлуудыг хотын төвийн хаанаас ч харж болох ажээ. Эдгэр худгийн эзэн нь чухам аль байгууллага болохыг мэдэхгүй ч шинэлэг сэтгэлгээгээр хотоо чимсэнд талархахаас аргагүй нь.
М.СУРА