Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын дэд хэсэг өнөөдөр Төрийн ордонд хуралдана.
Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулганаар Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр зарим зүйл, заалтыг нухацтай судалж, ажиллах шаардлагатай хэмээн үзсэнээр хэлэлцэх хугацааг хойшлуулсан юм.
Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс