Мексикийн шигшээ Алтан цомд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.07.28-нд нийтлэгдсэн

Мексикийн шигшээ Алтан цомд түрүүлэв

Алтан цом буюу Хойд Америкийн аварга шалгаруулах тэмцээний финалд Мексикийн шигшээ баг Ямайкийг 3:1-ээр буулган авч, аваргаар тодорлоо. Тус тоглолтод Андрес Гуардадо, Хесус Корона, Орибе Перальта нар тус бүр нэг гоол Мексикээс оруулсан бол Ямайкаас Даррен Мэттокс хариу нэг гоол хийжээ. Мексикийн шигшээ ийнхүү тивийнхээ аваргаар 10 дахиа тодорлоо. Харин Ямайкийн шигшээгийн хувьд тивийнхээ аваргад аман хүзүүдсэн нь тэдний оргил амжилт юм.

Хүрэл медалийн төлөөх тоглолтод панамчууд АНУ-тай 1:1-ээр тэнцээд пенальтиар 3:2-оор ялалт байгуулсан.

am04

 

Андрес Гуардадо шилдэг тоглогч боллоо

Тэмцээний шилдэг тоглогчийн шагналыг Мексикийн хагас хамгаалагч Андрес Гуардадо хүртжээ. Тэрбээр нийтдээ зургаан тоглолтод гарахдаа зургаан гоол оруулсанаас гадна финалын тоглолтод эхний гоолыг оруулсан юм. Харин тэмцээний шилдэг мэргэн буучаар АНУ-ын шигшээгийн Клинт Дэмпси тодорлоо. Дэмпси долоон гоол оруулжээ. Шилдэг залуу тоглогчоор Мексикийн 22 настай Хесус Коронаг нэрлэсэн бол шилдэг хаалгачаар АНУ-ын Брэд Гузан нэрлэгдлээ.

Финалын тоглолтын гоолын бичлэгийг дороос үзнэ үү.

 

am07

am01

am05

am06

Р.Гэгээ

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж