Г.Занданшатар Элчин сайдуудтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар Элчин сайдуудтай уулзлаа

Туркийн Истамбул хотноо энэ оны зургадугаар сарын 7-ны өдөр Евроазийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар Гадаад харилцааны сайд нарын уулзалт болно. Тус уулзалтын урилгыг өнөөдөр Казахстаны Элчин сайд Орман Каримович Нурбаев, Туркийн Элчин сайд Ахмет Асим Арар нар Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт биечлэн гардуулж өглөө. Энэхүү уулзалт нь Ази, Европын орнуудын хоорондын хамтын ажиллагаа, Евроазийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн хамтын хүчин чармайлтыг улам идэвхжүүлнэ гэдэгт манай тал итгэл төгс байгаагаа сайд Г.Занданшатар илэрхийлснийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж