Талибийн талд 120 цэрэг урважээ

Хуучирсан мэдээ: 2015.07.27-нд нийтлэгдсэн

Талибийн талд 120 цэрэг урважээ

 

Афганистаны  армийн  120 цэргийн албан хаагч Талибан хөдөлгөөнд дагаар орсон тухай Синхуа агетлаг  мэдээлэв.  Афганистаны хойд нутгийн  Бадахшан мужид талибуудтай гурав хоног тулалдсаны эцэст тэд Талибанд дагаар орсон тухай мужийн захирагч Давлат Мохаммад Хавар (Dawlat Mohammad Khawar) мэдээлжээ.

 

Мөн талибийн 20 дайчин, хүчнийхний 10 цэрэг амь үрэгджээ. Талибийн төлөөлөгч Забиулла Мужахид тэр районы хөндийг талибууд хяналтдаа аван тэндхийн цэргийн баазыг эзэлсэн гэх мэдээг тараасан байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж