“Говьшанхын хурд-5” говийн бүсийн уралдаанд түрүүлж айрагдсан дааганууыг танилцуулъя.
Даага:
1.Дундговь аймгийн Хулд сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Баярсайханы хүрэн. Уралдаанч 11 настай Т.Энхболд
2. Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Лхагва-Очирын сартай зээрд. Уралдаанч 9 настай Д.Азхийморь
3.Өмнөговь аймгийн Ноён сумын уугуул, аймгийн Алдарт уяач Р.Бадамжунайн хүрэн цоохор. Уралдаанч 14 настай Г.Батжаргал
4. Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын уугуул Н.Батцогийн цэгээн. Уралдаанч 9 настай Д.Мөнх-Ундрах
5.Өмнөговь аймгийн Сэврэй сумын уугуул Д.Бямбасүрэнгийн хонгор халзан. Уралдаанч 14 настай А.Дашноров
Ийнхүү дааганы уралдаанаар "Говьшанхын хурд-5" говийн бүсийн уралдаан өндөрлөж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл, фото зургийг бид маргааш та бүхэндээ хүргэх болно.
А.Энхжил
Эх сурвалж:www.todmagnai.mn