Сэрэмжлүүлэг: VII сард ослын улмаас 30 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2015.07.27-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: VII сард ослын улмаас 30 хүн нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:

Долдугаар сарын 10-23-ны өдрүүдэд гарсан ослын улмаас 30 хүн нас баржээ.


Улсын хэмжээнд энэ хугацаанд 24 осол гарсны дийлэнх нь буюу 19 нь орон нутгийн замд гарсан байна. Сүүлийн үед орон нутгийн замд хурд хэтрүүлэх, урсгал сөрж явах зэргээс болж осол их гарах болсон.

Хамгийн сүүлд гэхэд  Төв аймгийн нутаг Жарын даваанд “Хьюндай маяати” маркийн автомашины жолооч “Хьюндай аванте” маркийн автомашинтай мөргөлдөж, 47 настай жолооч Б, зорчигич Б /7 настай, эрэгтэй/ нар нас баржээ.

Тиймээс иргэдийг орон нутгийн замд дүрмээ чанд баримтлан, хурдаа тохируулж явахыг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж