26 дахь удаагийн “Czech Open-2015” шатрын нээлттэй тэмцээн Чех улсын Пардубице хотод үргэлжилж байна. Өнгөрсөн өдрүүдэд болсон G3 буюу рапид тоглолтын тэмцээнд (1700 хүртэлх) С.Чингүүн түрүүллээ. G2 (2100) рапид тоглолтын тэмцээнд спортын мастер Э.Баасансүрэн IV байр эзлэв. Мөн 24 цагийн блиц тоглолтын марафон тэмцээнд ФМ С.Билгүүн 120 тоглолтоос 109-н оноогоор шагналт V байрт орлоо. Нээлттэй тэмцээний үеэр болсон “Polgar superstar chess” ДАШТ-ий 10 хүртэлх насны ангилалд С.Чингүүн мөнгөн медаль хүртжээ.
С.Чингүүн шагналын тавцанд.
Өчигдөр эхэлсэн стандарт тоглолтын “А” ангилалд ФМ С.Билгүүн, “В” ангилалд (2400 хүртэлх) спортын мастер Ц.Батсайхан, Б.Тэнгис, Ц.Ганцоож, Х.Итгэлт, С.Чингүүн нар өрсөлдөж байна.
Тэмцээний албан ёсны сайт: www.czechopen.net
Ч.БОЛОР