Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн даваа гаригт болдог. УИХ-ын чуулган завсарлаж, төр хувийнхан ялгаагүй их амралтын аянд мордсон энэ цаг үед Засгийн газар ээлжит хуралдаанаа хийх үү гэдгийг уншигчид маань сонирхож байгаа. Тэгвэл Засгийн газрын гишүүд, сайд нар хуваарь ёсоор ээлжит хуралдаанаа хийх ажээ. Засгийн газрын гишүүд өнөөдөр үдээс хойш хуралдах гэнэ. Чухам ямар асуудлыг хэлэлцэж, шийдэх талаарх мэдээлэл хараахан гараагүй байна.
Д.ЦЭЦ