Германд мэргэшсэн монгол эмчийн үзлэг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.07.27-нд нийтлэгдсэн

Германд мэргэшсэн монгол эмчийн үзлэг эхэллээ

Герман улсын Dusseldorf хотын нэгдсэн эмнэлгийн үе мөч, системийн/аутоиммунный / өвчнүүдийн мэргэшсэн эмч Нямсүрэн үзлэг хийж байна.


Үзлэгийн хуваарь

2015 оны 07 сарын 28 – 08 сарын 01 хүртэл 1000– 1700 үзлэг хийж, зөвлөгөө өгнө


Намтар, Мэргэжлийн сургалтууд

1991-1997 Монгол улсын Анагаах ухааны их сургуулийг  хүний их эмчийн мэргэжлээр

1997-2002 Герман улсын Dusseldorf хотын Анагаах ухааны их сургууль хүний их эмчийн мэргэжлээр

2002-2005 –  Дотрын эмчийн мэргэжил

                     – Үе мөч, системийн өвчний нарийн мэргэжлийн эмчийн олгох курс .

2010 онд Герман улсад Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан .

2005 оноос хойш Герман улсад их эмчээр  ажиллаж байна.

Үе мөч болон аутоиммунный өвчнүүд нь оношлож эмчлэхэд нарийн төвөгтэй бөгөөд оношлогооны өндөр мэдрэг урвалж, шинжилгээг шаарддаг бөгөөд архаг явцтай  хөдөлмөрийн чадвар алдалтанд хүргэдэг эмгэгүүд юм. Иймд нарийн мэргэжлийн дадлага туршлагатай, үе  мөчний эмгэгүүдийн эмгэгүүдээр нарийссан эмч эмчилгээ оношлогоог хийх шаардлагатай байдаг. Манай оронд үе мөч- аутоиммунный өвчний эмч дутагдалтай байдаг тул өвчнүүд эхний үе шатандаа оношлогддоггүй мөн буруу оношлогддог тул архагшиж хүндрэх тохиолдол элбэг байдаг. Иймд 2005 оноос хойш Герман улсад мэргэжил эзэмшиж  ажиллаж байгаа үе мөч- аутоиммунный нарийн мэргэжлийн эмч цөөн хоногоор Мөнгөнгүүр эмнэлэг дээр үзлэг оношлогоо хийх гэж байгаа тул та үзүүлж зөвлөгөө авна уу


Үзүүлж, зөвлөгөө авахад хийлгэх зайлшгүй шаардлагтай шинжилгээ

  1. Цусны ерөнхий шинжилгээ
  2. Биохими /Бөөр , элэгний үйл ажиллагаа /
  3. Иммунологи /CRP , BSG ,RF /
  4. CCP-AK , ANA

 

Үзүүлэх хүмүүс Мөнгөн гүүр эмнэлгийн ресепшн дээрээс урьдчилан цаг авна уу ‼

Харилцах утасны дугаар : 77060303  77080303

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж