“Үйлийн гурван толгой” балетаар хаалтаа хийлээ

Хуучирсан мэдээ: 2015.07.27-нд нийтлэгдсэн

“Үйлийн гурван толгой” балетаар хаалтаа хийлээ

Аравдугаар сараас долдугаар сарыг дуустал бямба, ням гариг бүрт тоглолттой байдаг нь Улсын дуурь бүжгийн эрдмийн театр билээ. Тус театрын 52 дахь улирлын хаалтын тоглолт өчигдөр Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетаар өндөрлөлөө.

1987 онд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамъяндагвын цомнол, УГЗ Ж.Мэнд-Амарын хөгжмөөр “Үйлийн гурван толгой” балетыг бүтээж, уг жүжгийн зохиолын төрөл зүйлд шинэ хэлбэрийг нэмжээ.

Балетын гол дүрүүдэд Нансалмаад О.Анужин, Юндэнд Б.Пүрэв-Очир, Балганд СТА Х.Мөнгөнхөлөг, Хоролмаад М.Мөнхтуяа, Худалдаачинд А.Эрдэнэболд нар тоглож, симфонь найрал хөгжим, удирдаач Урлагийн гавьяат зүтгнэлтэн Ц.Мөнхболд, найрал дуучид оролцсон байна. Ийнхүү тус театрын уран бүтээлчдийн амралт эхэлж, ирэх аравдугаар сард 53 дахь улирлаар олон сайхан уран бүтээлээрээ үзэгч түмэнтэйгээ эргэн уулзах нь ээ.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж