Малчид аль хэдийнэ хол, ойр гэлтгүй малаа туугаад хотыг зорьж байна. Үндэсний их баяр наадам өндөрлөж байгаа ч орон нутаг, амралтын газрыг зорих иргэдийн цуваа тасрахгүй байна. Тэр дундаа нийслэлчүүд шинэ шөл уух гэж хонины эрэлд гарцгаадаг. Харин энэ удаа Баянзүрх дүүргийн 11-р хороо буюу Ургах наран хорооллын урд байрлах Мал худалдаалах түр цэгт хонь, ямааны үнэ ямар байгааг дуулгая.
Энд төлөг 70-90.000, хязаалан хонь 110-140.000 бол бүдүүн хонь 150-200.000 төгрөгийн ханштай байна. Харин ямааг 75.000-120.000-н хооронд зарж байна. Мөн авсан хонио дор нь төхөөрүүлбэл 10.000 төгрөгийн ханштай аж. Энэхүү Мал худалдаалах түр цэгт гол төлөв Төв, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгаас ирсэн мал байдаг байна.
Ч.БОЛ