Виктор Янукович
Фото: Дмитрий Азаров / "Коммерсантъ»
Ойрын өдрүүдэд Украины прокурорын газар өмнөх удирдлагуудын эрүүгийн хэргийн материалуудыг шүүхэд шилжүүлнэ гэж тус орны ерөнхийлөгч Петр Порошенко долдугаар сарын 28-нд албан ёсоор зарлах гэнэ. Энэ тухай УНИАН агентлаг бямба гаригт мэдээлэв.
Януковичийг засаг төрийг атгах зорилго бүхий гэмт хэргийн бүлэг байгуулсан гэж өнгөрсөн хоёрдугаар сарын 6-нд Украины ерөнхий прокурор ялласан юм. Тэр үед ерөнхий прокурор байсан Виталий Ярема, өмнөх ерөнхийлөгчийн үед Үндсэн хуулийн шүүхэд шахалт үзүүлэн 2004 оны Үндсэн хуулийн шинэчлэлийг болиулан тус оронд ерөнхийлөгчийн парламентын засаглалыг сэргээсэн гэж мэдэгдэж байв.
Дөрөвдүгээр сарын эхээр, Януковичид эрүүгийн шинэ хэрэг нээсэн мэдээлэл гарч байсан. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас Киевын эрх баригчид экс ерөнхийлөгч ба түүний хамтран зүтгэгчдийг буруутган яллаж, түүний хөрөнгийг Украинд битүүмжилсэн. Интерполын тусламтайгаар Киев ерөнхийлөгч асаны гадаад дахь дансыг битүүмжлүүлжээ.
Зургадугаар сард ВВС-д өгсөн ярилцлагадаа Янукович, Майданы жагсагчдыг буудсан тушаал өгсөн мөн авлига авч байсан гэдгийг үгүйсгэсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР