ДАШТ-ий урьдчилсан хэсгийн сугалаа явагдлаа

Хуучирсан мэдээ: 2015.07.26-нд нийтлэгдсэн

ДАШТ-ий урьдчилсан хэсгийн сугалаа явагдлаа

-"Бразил-2014"-ийн аварга Германы шигшээ баг Чех, Хойд Ирланд, Норвег, Азербайжан, Сан-Маринотай "С" хэсэгт багтжээ-

2018 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хэсгүүдийн сугалаа өчигдөр ОХУ-ын Санкт-Петербург хотын Константиновскийн ордонд боллоо. Европын багууд нийтдээ 9 хэсэгт хуваагдсан бөгөөд урьдчилсан хэсгүүдийн тоглолт 2016 оны есдүгээр сард эхэлж, 2017 оны арваннэгдүгээр сард өндөрлөнө.

Сугалаа:

A хэсэг: Нидерланд, Франц, Швед, Болгар, Беларусь, Люксембург

B хэсэг: Португал, Швейцарь, Унгар, Фарерын арал, Латви, Андорра

С хэсэг: Герман, Чех, Хойд Ирланд, Норвег, Азербайжан, Сан-Марино

D хэсэг: Уэльс, Австри, Серб, Ирландия, Молдав, Гүрж

E хэсэг: Румын, Дани, Польш, Монтенегро, Армен, Казахстан

F хэсэг: Англи, Словак, Шотланд, Словен, Литва, Мальт

G хэсэг: Испани, Итали, Албани, Израиль, Македон, Лихтенштейн

H хэсэг: Бельги, Босни, Грек, Эстони, Кипр

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж