Аравдугаар сараас долдугаар сарыг дуустал бямба, ням гариг бүрт тоглолттой байдаг нь Улсын дуурь бүжгийн эрдмийн театр билээ. Тус театрын 52 дахь улирлын хаалтын тоглолт өнөөдөр 17.00 цагаас Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетаар өндөрлөх гэж байна.
1987 онд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамъяндагвын цомнол, УГЗ Ж.Мэнд-Амарын хөгжмөөр “Үйлийн гурван толгой” балетыг бүтээж, уг жүжгийн зохиолын төрөл зүйлд шинэ хэлбэрийг нэмжээ. Зохиолын анхны хувилбараар үйл явдлыг сэргээж тавьсан нь уламжлалыг сэргээн хадгалсан ач холбогдолтой болсон юм. Ж.Мэнд-Амар ардын аялгууг үндэсний найрал хөгжимд найруулан зохиож, жүжгийн удиртгал болгосон нь шинэлэг хэлбэрийг олсон байна.
Балетмейстр Б.Жамъяндагва шинэ сонин хөдөлгөөн, холбоос, зураглал бүхий балетыг дэглэжээ. 2007 онд хөгжмийн зохиолч урлагийн гавьяат зүтгэлтэн Боролдой Мэнд-Амарын үндэсний найрал хөгжимд найруулан зохиосон аялгууг Симфони найрал хөгжимд хөрвүүлжээ. Энэхүү балетыг өнөөдөр 17.00 цагаас УДБЭТ-ын тайзнаа тоглоно.
Гол дүрүүд:
Нансалмаа- О.Анужин
Юндэн- Б.Пүрэв-Очир
Балган- Х.Мөнгөнхөлөг СТА
Хоролмаа – М.Мөнхтуяа
Худалдаачин- А.Эрдэнэболд
Хөгжим: Ж.Мэнд-Амар
Удирдаач: Ц.Мөнхболд УГЗ
Тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn-р худалдаалж байна.
Утас: 70110389, 99196609, 88044508, 99024933, 99194570
Та бүхэн үндэснийхээ балетыг үзэж сонирхоорой.
Ч.БОЛ