Мөсөн голын хөдөлгөөн илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.25-нд нийтлэгдсэн

Мөсөн голын хөдөлгөөн илрүүлжээ

Мөсөн голын хөдөлгөөн илрүүлжээ
Тэнгрийн ван 450 мянган км-ийн зайнаас

Гариг хоорондын  "New Horizons" автомат станц Тэнгэрийн ван гаригийн гадрага дээр азотын мөсний нүүлт илэрүүлжээ. Тэдний нүүлт дэлхийн мөсөн голуудын хөдөлгөөнийг сануулах боломжтой гэж NASA-гийн сайтад өгүүлжээ.

Тэнгэрийн ван гаригийн “зүрх” гэгдэх Томбогийн бүсийн захад мөсний нүүлтийг илрүүлсэн байна.  Гаригийн дагуул гэж нэрлэгдсэн тэгш өндөрлөгт  эдгээр үйлдэл тодруун харагдаж байгаа бөгөөд түүнийг эрдэмтэд гадаргын харанхуй болон гэгээтэй хэсгийн заагт  олж харжээ.

Азотын мөс нь гадаргын тогоо,  хагалбаруудыг  дүүргэсэн бөгөөд гаригийн нийт гадарга нь уг мөсөөр харилцан адилгүй хэмжээгээр хучигдсан гэж  эрдэмтэд үзэж байна. Мөн түүнчлэн "New Horizons" станц дагуул гэх тэгш өндөрлөг нь азот, угарын хий, метанаас  бүрэлдсэн мөстэй бол Тэнгэрийн вангийн өмнөд хэсгийн тогоонууд шинэ мөсөөр дүүрснийг  илрүүлжээ.

"New Horizons"  станц уг гаригаас 450 мянган км-ын зайд байх үед нь LORRI (Long Range Reconnaissance Imager) багажийн тусламжтайгаар 2015 оны долдугаар сарын 14-нд авсан зураг, мэдээлэлд дүн шинжилгээ хийн, өөрсдийн дүгнэлтээ гаргажээ. Энэ өдөр "New Horizons" станц секундэд 14 км-ын хурдтайгаар Тэнгэрийн ван гаригт 12,5 мянган км ойртож чадсан юм. Уг станцын үйл ажиллагаа 2020 оны дунд үе хүртэл үргэлжилнэ. Станцын гол зорилго нь Тэнгэрийн ван ба түүний дагуул Хароныг судлах явдал ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж