Туркийн онгоцууд дахин ИУ-ын байрлалд довтолжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.25-нд нийтлэгдсэн

Туркийн онгоцууд дахин ИУ-ын байрлалд довтолжээ

Туркийн онгоцууд дахин ИУ-ын байрлалд довтолжээ
Фото: Umit Bektas / Reuters

Туркийн F-16  сөнөөгч онгоцууд  Сири дэх “Исламын улс” бүлгийн дайчид болон Иракийн хойд нутаг дахь Курдын сайн дурынханд  дахин агаарын цохилт хийсэн тухай Dogan портал мэдээлэв. Баасан гаригийн оройн 22:30-24:00  цагийн хооронд агаарын довтолгооныг хийжээ.

Диярбакырын нисэхийн баазаас  цэргийн онгоцнууд хөөрсөн байв. Үүний өмнө долдугаар сарын 24-нд Туркийн онгоц террористуудад агаараас цохилт өгч, 35 исламчуудыг устгасан гэсэн мэдээлэл бий. Туркийн хил дээр буудалцаан гарч, нэг цэрэг алагдсаны дараагийн өдөр Туркийн онгоц ийн террористуудын байрлалд цохиолт өгч эхэлжээ. Мөн цагдаагийнхан 13 мужид тусгай ажиллагаа явуулж, террористуудад хамаатай байж болох 250 орчим хүнийг баривчлаад байгаа аж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж