Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дөрвийн даваа өндөрлөлөө.
Энэ даваанд аварга С.Мөнхбат аварга аймгийн начин Т.Энхбаяр, улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн начин Т.Мөнх-Эрдэнэ, улсын гарьд Б.Гантогтох аймгийн заан н.Ням-Эрдэнээр, харцага Ө.Бат-Орших аймгийн арслан н.Сүрэнжаваар, улсын харцага Б.Пүрэвсайхан аймгийн арслан н.Ганболдоор, харцага А.Бямбажав аймгийн арслан Н.Ганзоригоор тус тус дөрөв давлаа.
Харин энэ даваанд Улсын заан Д.Бумбаяр, аймгийн заан н.Цээсүрэнд, улсын начин Ж.Алтансүх аймгийн арслан н.Ерөөлтөд, улсын начин П.Насандэлгэр цэргийн арслан Ба.Ганзоригт өвдөг шороодлоо.
Дөрвийн давааны хамгийн сонирхолтой барилдаан шилдэг начин Т.Баасанхүү, шинэхэн начин Д.Энхбаяр, улсын начин С.Батсуурь аймгийн хурц арслан О.Гантулга нарын дунд өрнөлөө. Энэ барилдаанд улсын начин Д.Энхбаяр, С.Батсуурь нар давж, даваагаа ахиулаад байна.
Б.ЭНХ