Энэтхэг кино рекорд тогтоов

Хуучирсан мэдээ: 2015.07.25-нд нийтлэгдсэн

Энэтхэг кино рекорд тогтоов

twitter.com/GWR

Энэтхэгт дэлхийн хамгийн том  буюу 4,7 мянган  квадрат метрийн хэмжээтэй кино постер бүтээжээ. Энэ аварга том зурагт хуудас нь "Бахубали" (Baahubali: The Beginning) киноны сурталчилгаа юм. Уг киноны найруулагч Шри Ражамули хэлэхдээ, киноныхоо постерыг Гиннессийн дээд амжилтын номд бүртгүүлсэн гэжээ.

Бараг 70 метрийн урт, өргөнтэй зурагт хуудсыг Энэтхэгийн өмнөд Керала мужийн Коччи хотод газарт дэлгэн байрлуулжээ. Түүнийг бүтээх ажилд 30 орчим хүн оролцсон байна. "Бахубали" киног долдугаар сарын 10-нд анх үзэгчдэд танилцуулсан бөгөөд уг кино хэд хэдэн дээд амжилтыг мөн тогтоожээ.

Тухайлбал, зурагт хуудасны рекордоос гадна прокатаас  гурван тэрбум рупийн ($50 сая доллар) орлого олсон өмнөд Энэтхэгийн анхны кино болсон байна. Хинди хэл дээр хийгдсэн кинонууд ийм хэмжээний орлогыг эхний өдрүүдэд олох нь ховорт тооцогдоог юм. Өнөөдрийн байдлаар тус киноны ашиг орлого 3,8 тэрбум рупи хүрээд байгаа гэнэ. Мөн "Бахубали" киног бүтээхэд 2,5 тэрбум рупи зарсан нь хамгийн өндөр үнээр бүтсэн кино болж байгаа ажээ.

Энэтхэгийн  өмнөд нутгийн Андхра-Прадеш мужид жилдээ телегу хэлээр 250 орчим кино бүтээдэг бөгөөд тэндхийн кино урлагийг Толливуд гэж нэрлэдэг.  Толливуд нь Болливудын  том өрсөлдөгчид тооцогдоно.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж