
Монгол Улсын Сангийн яамнаас дээрх хугацааг Улсын баяр наадам болон амралтын өдрүүдтэй давхцаж байгаатай холбогдуулан 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл сунгажээ.
2015 оны 7 дугаар сарын 23-ны байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт 236 хувьцаат компаниас 61 хувьцаат компани тайлангаа хугацаандаа ирүүлж, тайлангийн ирц 25.8%-тай байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18.1%-иар өссөн байна.
Мэдээллийн ил тод байдлыг хангахтай холбоотой үүргээ хэрэгжүүлээгүй нэр бүхий 175 компаниудын гаргаж буй зөрчил, дутагдлыг Монголын хөрөнгийн биржийн зүгээс олон нийтэд болон Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж, цаашид зөрчил давтагдсан тохиолдолд арилжааг зогсоолгох, бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авах болно.
Хугацаандаа тайлан ирүүлээгүй компаниудын жагсаалтыг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: http://mse.mn