
балетын хөгжил сан байгууллагаас олон нийтэд сонгодог бүжгийг
сурталчлах, Монголын балетын урлагийг хөгжүүлэх зорилгоор олон улсын
балетчдыг оролцуулсан “Балетын үдэш” фестивалийг Улаанбаатар хотноо
зохион байгуулах гэж байна.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид
Гавьяат жүжигчин, залуу балетчин Д.Алтанхуяг бараалхаж зохион байгуулж
буй арга хэмжээнийхээ тухай танилцуулав. Гала тоглолтод Монгол, АНУ,
Канад, Япон, Куба, Колумби, Англи, Аргентин, Испани, Өмнөд Африк зэрэг
олон орны нэртэй балетчид оролцох бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн
ивээл дор энэ сарын 19-нөөс 25-ны өдрүүдэд зохиогдох юм. Монгол Улсын
Ерөнхийлөгч уулзалтын үеэр залуу балетчин, МУГЖ Д.Алтанхуягт хандан
Монгол Улсад олон орны нэртэй бүжигчдийг урин Монголын сонгодог урлагийн
хөгжилд томоохон ахиц авчирсан сайхан арга хэмжээ зохион байгуулж буйд
нь баяр хүргэн амжилт хүсээд цаашид Монголын сонгодог урлагийн түвшинг
дэлхийн хэмжээнд авч явахын төлөө их зүйлийг хийгээрэй гэж хэлэв.