МХБХ-ны талбайд хөлбөмбөгийн охид, эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн тоглолтууд явагдаж байна. Шилдэг наймаг баг оролцож буй тус тэмцээний дөрөв дэх тоглолт өнөөдөр болно.
Эхний хоёр тоглолтын дараах байдлаар “Монголын тэмүүлэл”, “Арвис”, “Хад” багууд 6 оноотой хүснэгтийг тэргүүлж байгаа бол Хан-Уул дүүрэг 4, “Эрчим” 1 оноотой удаалж байна. Харин “Титэм хужирт”, “Туулын тол тулнууд”, Дархан-уул аймгийн багууд хараахан оноо авч чадаагүй явна. Тоглолтууд тойргын журмаар явагдаж, ирэх даваа гаригт буюу додугаар сарын 27-нд аваргаа тодруулна.
Өнөөдрийн тоглолтын хуваарь:
11.00 “ЭРЧИМ” – “ТУУЛЫН ТОМ ТУЛНУУД”
12.15 “АРВИС” – “МОНГОЛЫН ТЭМҮҮЛЭЛ”
13.30 ХАН-УУЛ ДҮҮРЭГ – “ТИТЭМ ХУЖИРТ”
14.45 ДАРХАН-УУЛ АЙМАГ – “ХАД” тус тус тоглоно.
Бямба (VII.25)
11.00 “МОНГОЛЫН ТЭМҮҮЛЭЛ” – “ЭРЧИМ”
12.15 “ТИТЭМ ХУЖИРТ” – “АРВИС”
13.30 “ХАД” – ХАН-УУЛ ДҮҮРЭГ
14.45 “ТУУЛЫН ТОМ ТУЛНУУД” – ДАРХАН-УУЛ АЙМАГ
Ч.БОЛ