Хиллари намынхан дундаа нөхрөөсөө илүү алдартай

Хуучирсан мэдээ: 2015.07.24-нд нийтлэгдсэн

Хиллари намынхан дундаа нөхрөөсөө илүү алдартай

Хиллари Клинтон

Фото: Brian Cahn / Zuma / Global Look

 

Хэрэв ерөнхийлөгч асан Билл Клинтон АНУ-ын Ардчилсан намын анхан шатны сонгуульд оролцсон бол ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарласан түүний эхнэр Хиллари нөхрөөсөө хоёр дахин их санал авах болно гэж долдугаар сарын 10-21-ний хооронд явуулсан олон нийтийн санал асуулга харууллаа. Энэ тухай Reuters агентлаг Ipsos компанийн явуулсан санал асуулгаас иш татан мэдээлэв.

 

Нийгэм судлаачид 1033 ардчилагч нарт намаасаа хэнийг ерөнхийлөгчид дэвшүүлэх вэ гэсэн асуулт тавин хариулт авчээ. Праймеризид оролцохгүй намын талынхнаас эсвэл Хиллари Клинтоны төлөө үгээ хэлэхийг тэд хүсчээ. Төрийн нарийн бичгийн дарга асаныг хэн ч гүйцсэнгүй.  Тэдний нэрлэсэн Хилларийн дараа хоёрт орсон Билл Клинтон 26 хувийн санал авсан бол Хилларийн төлөө асуугдагчдын 51 хувь байсан байна.

 

Өнөөгийн тэргүүн хатагтай Мишель, Хиллари хоёрын талаар яриа гарахад 20, 57 гэсэн дэмжлэг гарав. АНУ-ын өнөөгийн Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Америкийн дэд ерөнхийлөгч Альберт Гор нар ч Хилларигаас хол хоцорсон байна. Тэдний төлөө асуугдагчдын 14 ба 15 хувь нь зогсчээ.

 

Америкийн алдартай  телевизийн хөтлөгч нар Рон Стюарт, Опра Уинфри дөнгөж 16 ба 11 хувийн дэмжлэгтэй байв. Энэхүү харьцуулсан чансааны сүүлд нь 10 хувийн дэмжлэгтэй жүжигчин Жорж Клуни бичигджээ.

 

Олон нийтийн санал асуулга долдугаар сарын 21-ний өдрийн байдлаар,  Хиллари Клинтон ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх санаатай Ардчилсан намынхан дунд тэргүүлж байна. Түүний ойрын өрсөлдөгч болох сенатор Берни Сандерс 21,5 хувийн дэмжлэгтэй бол Хилларийн төлөө 51,5 хувь нь санал өгөхөд бэлэн гэнэ.

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2016 оны арваннэгдүгээр сарын 8-нд болно. Үүнээс дөрвөн сарын өмнө буюу долдугаар сард Америкийн тэргүүлэгч  хоёр намын Үндэсний конвент болон намууд нь нэр дэвшигчээ сонгох юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж