Цахим картаар зорчиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.07.24-нд нийтлэгдсэн

Цахим картаар зорчиж эхэллээ

Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автобуснуудад цахим системийг нэвтрүүлж эхэлсэн. Өнөөдөр 10.00 цагаас автобуснууд иргэдэд цахим системээр үйлчилж эхэллээ.

Яг одоо Чингисийн талбай дээр нийтийн тээврийн цахим системийн нээлтийн ажиллагаа болж байна. Нээлтийн ажиллагаанд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд У Сун, “Кореа Смарт Карт” корпорацийн ерөнхий захирал Чүэ Тэ Сон, “Тэнүүн Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг тэргүүтэй албаныхан оролцож байна. Энэ үеэр иргэд Чингисийн талбайд ирж нийтийн тээврийн цахим системтэй холбоотой мэдээллийг авч болох юм.

Ингэснээр өнөөдрөөс эхлэн иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ өөрт ойр байрлах автобусны буудал дээрх ТҮЦ-ээс цахим картаа 3600 төгрөгөөр худалдаж авна. Харин хөнгөлөлттэй зорчдог өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд хорооныхоо халамжийн ажилтанд картаа захиалж болно. Харин картаа авч амжаагүй тохиолдолд бэлэн мөнгөний машинд мөнгөө хийнэ.

Б.ЗАЯА

Зураглаач: Ц.ЭНХБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж