Авто зам барих, үзүүлэх сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

Авто зам барих, үзүүлэх сургалт боллоо

Хөгнө хан уулын баруунтай орших Элсэн тасархайгаас Өвөрхангай аймгийн төв хүртэлх хатуу хучилттай авто зам, бетонон гүүрийг “монголчилсон” дэвшилтэт технологиор засч үзүүлэх сургалт өнгөрсөн ням гаригт боллоо. Жил бүр зохион байгуулдаг авто зам барих, үзүүлэх сургалтыг энэ жил “Өвөрхангай АЗЗА”, “Хархорин АЗЗА”, Авто замын газар, 19 аймгийн авто зам засвар, арчлалтын компанийн удирдлага, төлөөлөгчдөд сонирхуулсан юм.

“Өвөрхангай АЗЗА”-ын замчид гадны хөгжилтэй орнуудын зам арчлалтын техник хэрэгслүүдийг монгол аргаар угсран ашиглаж эхэлжээ. Монголчилсон шинэ технологиор засвараа богино хугацаанд хэрхэн амжуулж байгааг сургалтын үеэр үзүүлэн мэргэжлийн хүмүүс эвдэрсэн замыг хэрхэн нөхөж, засч байгаад үнэлэлт өгөв. Мөн энэ үеэр бетонон гүүрүүдийн чанар, ашиглалтыг шалгаж, шинэчлэх, засварлах шаардлагатай гүүрүүдийг тодорхойлох сургалт зохион байгуулсан байна.
“Өвөрхангай АЗЗА” компанийн дарга Г.Ганболд “Манай компани улсын чанартай дөрвөн чиглэлийн замд 800 гаруй км-ын арчлалт, засварыг энэ жил хариуцаж байна. Түүний 70 гаруй км нь хатуу хучилттай зам. Зам арчлалт, засварт улсаас маш бага мөнгө төсөвлөдөг. Тиймээс хөрөнгөдөө таарсан юм хийвэл хэдхэн хоногийн настай болно. Тиймээс бид бага зардлаар, богино хугацаанд техникийн тусламжтайгаар ажлаа амжуулах, хуучин асфальтыг дахин боловсруулах хээрийн завод угсарсан” хэмээв. Мөн “Хархорин АЗЗА” компани Элсэн тасархайгаас Өвөрхангайн төв хүртэлх 70 гаруй км авто замд цасны байнгын хаалт байгуулахаар болжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж