Голомт банк шинжлэх ухааны салбарт хөрөнгө орууллаа

Хуучирсан мэдээ: 2010.04.16-нд нийтлэгдсэн

Голомт банк шинжлэх ухааны салбарт хөрөнгө орууллаа

Монгол улсын Шинжлэх ухааны Академи олон улсын стандартад нийцсэн хурлын танхимтай боллоо. Оюуны хөрөнгө оруулагч Голомт банк шинжлэх ухааны салбарын хөгжилд хурд нэмэх зорилгоор тус академийн хурлын танхимыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тохижуулснаа өнөөдөр хүлээлгэн өглөө.
Шинээр нээгдэж буй энэхүү хурлын танхимд одоогоос 15 жилийн өмнө буюу 1995 оны 3 дугаар сарын 6-ны өдөр банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк үйл ажиллагаагаа эхлүүлж, анхны харилцагчаа хүлээж авч байсан түүхтэй юм байна. Амжилт ололтын гараагаа эхлүүлсэн түүхэн газар нь ийнхүү улс орны оюуны уурхайн төв болж буйд Голомт банкныхан ихээхэн бэлэгшээж байна.
Соёлын төв өргөөний 3 давхарт шинээр нээгдэж буй энэхүү танхимд шинжлэх ухааны академийн их болон бага чуулган, олон улсын хурал зөвлөгөөнүүд тогтмол зохион байгуулагдах ажээ.

Голомт банкны нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр, оюутны эрдэм шинжилгээний бага хурал зэрэг томоохон арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулдаг, боловсролын салбарыг тууштай дэмжигч Голомт банк  хэдхэн сарын өмнө нэг дор 80 оюутан хүлээн авах хүчин чадалтай Оюутны уншлагын танхимыг иж бүрэн тохижуулан ШУТИС-д хүлээлгэн өгч байсан бол өнөөдөр ийнхүү эрдэмтэн мэргэдийн их өргөөний нээлтийг ёслол төгөлдөр хийлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж