Хойт Америк – Монголын Бизнесийн Зөвлөл 25 дахь жилийнхээ ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд 18 дахь удаагийн Хөрөнгө оруулагчдын чуулганаа 2015 оны 9 дүгээр сарын 29-30-нд Улаанбаатар хотын шинэхэн зочид буудал болох Шангри Ла-д зохион байгуулах гэж байна.
Жил бүр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээ нь хамгийн удаан хугацаанд тасралтгүй үргэлжилж байгаа олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган бөгөөд Монголын болоод дэлхийн бүх орны бизнесмен ажил хэрэгч хүмүүст бүртгэл нь үргэлж нээлттэй байж ирсэн. Анхны чуулга уулзалт 1998 онд зохион байгуулагдахад тухайн үеийн Ерөнхий сайд Ц.Элбэгдорж оролцож байжээ.
Энэ удаагийн чуулганы хоёр дахь өдөр буюу 9 сарын 30-ны хөтөлбөр Төрийн ордонд үргэлжлэх бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд болон албаны хүмүүс оролцож үг хэлэх юм.
Монголын Бизнес Мэдээллийн сан энэхүү чуулганыг дэмжин оролцож байгаа бөгөөд мөн 2016 оны 5 дугаар сард Канадын Оттава хотод зохион байгуулагдах ХАМБЗ-ийн хөрөнгө оруулагчдын удаах чуулганд Монголын бизнес төлөөлөгчдийг зохион байгуулахаар болоод байна.
Дээрх арга хэмжээнд оролцохыг сонирхсон бизнес эрхлэгчид www.nambc.org сайтад зочилж бүртгүүлнэ үү.