Дэлхийн тэрбумтнуудын анхны ажил мэргэжил

Хуучирсан мэдээ: 2015.07.24-нд нийтлэгдсэн

Дэлхийн тэрбумтнуудын анхны ажил мэргэжил

Орчин үеийн тэрбумтнууд бүгд амандаа мөнгөн халбага зууж эсвэл сая сая долларын өв хөрөнгө залгамжлан төрсөн байдаггүй. Үндсэндээ тэдний олонх нь тэгээс эхэлсэн байдаг. Манай цаг үеийн хамгийн баян хүмүүсийн үнхээр итгэмээргүй түүхийг уншигч та бүхэнтэйгээ хуваалцъя. Тэдний анхны мэргэжил нь өнөөгийн хэдэн тэрбумын хөрөнгөтэй нь тэр бүр холбоогүй байх ажээ.


1. Richard Branson

Компаний цэвэр өртөг: $4.8 тэрбум доллар

Анхны ажил: Зул сарын гацуур мод болон шувуу худалдаалагч

Virgin-ний эзэн өөрийн хаант улсын эхлэлийг шувуу тэжээж сургуулийнхандаа зарахаас эхлүүлсэн. Тэрээр мөн 11 настайдаа зул сарын гацуур мод зарах улирлын чанартай ажил хийдэг байжээ.


2. Michael Jordan

Компаний цэвэр өртөг: $1 тэрбум доллар

Анхны ажил: Зочид буудлын засварын ажилтан

Сагсан бөмбөгийн од болохоосоо өмнө тэрээр ахлах сургуульд суралцаж байх үедээ Умард Каролинагын нэгэн зочид буудалд засварын ажил хийдэг байжээ.


3.Michael S. 

Dell Компаний цэвэр өртөг: $18.2 тэрбум доллар

Анхны ажил: Хятад зоогийн газарт аяга таваг угаагч

Компьютерийн компанийг үүсгэн байгуулагч Dell дэлхийн хамгийн том технологийн конгломератуудын нэгийг бий болгосон. Гэхдээ тэрбээр ажлынхаа гарааг 12 настайдаа Хятад зоогийн газарт аяга таваг угаахаас эхлүүлж байжээ.


4. Elon Musk

Компаний цэвэр өртөг: $11.9 тэрбум доллар

Анхны ажил: Видео тоглоом зохион бүтээгч

Өнөө цагийн өндөр нэр хүндтэй компаниуд болох Tesla, PayPal, SpaceX-ийг үүсгэн байгуулагч энэхүү эрхэм нь өсвөр насандаа видео тоглоом зохион бүтээж зардаг байжээ. Харин одоо Elon Musk сансрын шаттл хөдөлгүүрүүдийг бүтээж байна.


5. Jeff Bezos

Компаний цэвэр өртөг: $34.7 тэрбум доллар 

Анхны ажил: McDonald’s-ын багийн гишүүн Amazon.com-ын үүсгэн байгуулагч

Jeff Bezos бүргерын мах шарж, кетчүп түрхэх зэрэг жижиг үүргүүдийг гүйцэтгэдэг байжээ. Хожим нь санхүүгийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын менежментийн Ronald and Co. компанид ажиллаж байх үедээ хожмын амжилтанд хүргэх зүйлсийг суралцсан.


6. Steve Jobs

Компаний цэвэр өртөг: $8,3 тэрбум доллар

Анхны ажил: HP-д зуны амралтаараа ажиллаж байсан

Өнөөгийн бидний хэрэглэж байгаа бараг бүх төхөөрөмжүүдийг бүтээсэн энэ эрхэм өсвөр насныхаа эхэн үед Hewlett-Packard-ын зуны ажилтан байдлаар ажилладаг байжээ.


7. Bill Gates

Компаний цэвэр өртөг: $79,3 тэрбум доллар

Анхны ажил: Компьютерын програмист

TRW Inc. агаар мандлын судалгааны пүүст програмын хяналтын алдаа засах ажил хийдэг байсан тэрээр хожмын дэлхийн хамгийн том програм хангамжийн компанийн үндсийг тавьсан юм.


8. Warren Buffett

Компаний цэвэр өртөг: $72,3 тэрбум доллар

Анхны ажил: Сонин түгээгч хүү

Хүүхэд байхдаа Omaha World-Herald-д сонин түгээх ажил хийдэг байсан тэрээр өсөж том болоод сониныг бүхэлд нь худалдан авсан байна.

Эх сурвалж: www.businessmans.co.vu

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж