”Кино код”-ын оролцогчид ярьж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.08-нд нийтлэгдсэн

”Кино код”-ын оролцогчид ярьж байна

Н. Ойдов “Эрх чөлөөний романс” ,
“Алтайн нурууны Ганган төгс” 

-Оролцогч Ботболд нь  Хэнтий аймгийн Дархан сумын иргэн. Нутагтаа
байсан бодит хүн  цагаан Шагдар гэдэг
хүний тухай “Он цагийн зангилаа”  нэртэй
синопсис бичиж ирүүлсэн байна. Зохиолын нэрний тухайд яриач.

-Хоёр зуун жил
дарлагдсан хар дарсан  он жилүүдэд цагаан
Шагдар хэмээх сайн эрийн түүх үлдсэн байдаг. Ард олны дунд ил бус, хууч яриа
домог хэлбэрээр л дээ. Энэ нь залуу хүн миний сонорт хүрсэн. Магадгүй үүнээс
хойш хэн ч дурсахгүй болохыг үгүйсгэхгүй. Тийм учраас би энэ хүний амьдралыг
харуулж кино болоход  нь туслах ёстой гэж
бодсон. Ард түмэндээ таиулахын тулд үүрэг хариуцлагатай байж бичсэн л дээ.

-Зохиолынхоо үйл явдлыг яриач

-Цагаан Шагдар
Хэнтий аймгийн Дархан сумын баруун сугаар явж байгаад  үхэр тэргээр жин  тээсэн хятад худалдаачинтай тааралдсан байна.
Тухайн үеийн хятад худалдаачдаас  өөрийгөө дээд зэргээр хамгаалах чадвартай нь л
ганцаараа жин тээж явдаг байж л дээ. Цагаан Шагдар гуай тэрхүү худалдаачинг
дээрэмдэх гэсэн боловч дийлээгүй. Тэгээд дархан ууландаа очиж өөрийнхөө агуйгаас
хос монгол гутал авсан. Нэг гутлыг мөр дээр нь 
үлдээж нөгөө хосыг нь цаашаа давхиж овооны цаана тавьж л дээ.  Жин тээж явсан хятад худалдаачин нэг гутлыг
харснаа өрөөсөн юм байна гэж бодоод гутлыг авалгүй орхижээ. Хэсэг явсны дараа
овооны цаана байсан нөгөө хосыг нь олж харан хос болохыг нь ойлгож үхэр тэргээ  үлдээгээд өрөөсөн гутлыг авч ирэхээр буцаж
явжээ. Энэ хооронд цагаан Шагдар худалдаачны  үхэр тэргийг авч явсан байдаг.  Олзоо өөрөө огтхон ч хэрэглэдэггүй нутгийн
ядуу иргэдэд тарааж өгдөг байсан.

-Хятад болохоор нь дээрэмдсэн юм болов уу,  өөр шалтгаантай юу.

-Тухайн цаг үед Манж
нар Монголын ард түмнийг худалдааны мөлжлөгт автуулж,  хэвтүүл цэрэг босоо цэрэг гэх маягаар уусгаж
авах оролдлого их байсан л даа. Ноёд түшмэд нь манж ноёдод тал засч ууссан
байдаг. Хөсөр хаягдсан ард  иргэдийнхээ
төлөө тэмцэж хамгаалж байсан энгийн нэг баатар.

-Чиний синопсисийн хамгийн гол санаа юу вэ.

-Цагаан Шагдар ард
олныхоо төлөө ямар зүйлийг хийж байсныг харуулахад оршино. Энэ хүний амьдралаар
дамжуулан  одоо цагийн залуучуудад ч  түүний нэгэн адил үйл хэргийг хийх боломж
байгаа бүхнийг өөрчилж болно гэдгийг харуулахыг зорьсон.   Би
төгсгөлийг бичээгүй байгаа л даа. Түүхийн эзнийг  агуйдаа өөд болсон гэсэн яриа байдаг. Харвуулж
үхсэн гэж ч сонсож байсан.  Гэвч би
үүнийг нэг их тусгахыг хүсээгүй юм. Түүх зөвхөн үүгээр дуусахгүй шинэ үеийнхэнд
ч бас ийм боломж бий.  Ийм хүн дахиж
төрнө ч гэдэг юм уу асуулт хэлбэрээр үлдээхийг хүссэн. Төрчихсөн ч байж
магадгүй. Эх орон газар шорооныхоо төлөө чин сэтгэлээсээ тэмцэх ийм л хүн.

-Чиний зохиолд баргийн хүнд дийлдэшгүй айхтар чадалтай гэж
дүрслэгдсэн хэрнээ хятад худалдаачинг дийлээгүй гэж байна л даа. Энэ ямар
учиртай юм бэ.

-Тэр хятад Шагдарыг бариулах
гэж тусгайлан томилсон хүн байсан л даа. Ганцаараа жин тээж буй хятад
худалдаачид эрдэм чадал төгс байсан. Шагдар түүнийг нь  мэдэлгүй очоод дийлээгүй.


Баярлалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж