Багшийн шийтгэлийг чангадсан гэв

Хуучирсан мэдээ: 2015.07.24-нд нийтлэгдсэн

Багшийн шийтгэлийг чангадсан гэв

Сурагчдаа садар самуунд уруу татсан багш  22 жилийн ялаар шийтгэгдэв

Лейкленд хотхоны англи хэлний багш Женнифер Фихтер, 17 настай гурван сурагч хөвгүүдийг садар самуунд уруу татсан хэргээр 22 жилийн ял авчээ. Мөрдөн байцаагчид багш, сурагч нарын хооронд 37 удаагийн ойртолт байсан гэж тогтоов. Тэдний болзоо багшийн гэрт мөн түүний машинд болж байжээ. Тэрээр нэгэн сурагчаасаа жирэмсэлсэн бөгөөд үр хөндөлт хийлгэсэн байна.

Сурагч нарын нэгийнх нь эх хүүгийнхээ утаснаас багшдаа илгээсэн мэссэжийг олоод цагаад ханджээ. Энэхүү гомдлын дагуу багшийг цагдаагийн газар дуудан эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Одоо 30 настай багш эмэгтэйг 22 жилийн хорих ялаар шүүх шийтгэсэн байна. Харин түүний шийтгэл чангадсан талаар иргэд сошиал ертөнцөөр илэрхийлж байгаа ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж