Холливудын зөгнөлт блокбастер "Юрийн галавын ертөнц» кино дэлхийн хамгийн өндөр орлогтой кинонуудын түүхэнд эхний гуравт бичигдлээ.
Өнөөдөр гэхэд, Universal кинокомпанийн бүтээл 1,522 тэрбум ам.долларыг прокатаасаа цуглуулж амжжээ. Энэ амжилт нь Колин Треворроугийн бүтээлийн кинонд 1,52 тэрбумын орлого олсон “Өшөө авагчид” супер боевикийг гурваас холдуулах боломжийг өгөв.
Одоо прокатад байгаа "Юрийн галавын ертөнц» кино ойрын хоногуудад улам их мөнгө цуглуулах магадлалтай. Энэхүү кино наймдугаар сарын 5-нд Японы кинотеатруудад гарч эхлэх юм. Гэхдээ энэ шинэ кино жагсаалтын лидерүүд "Аватар» (2,79 тэрбум доллар) ба "Титаник» (2,18 тэрбум доллар) кинонуудыг байрнаас нь шахаж чадахгүй л болов уу.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР