БНАСАУ Америкийн эх газарт хүрэх пуужинг туршина

Хуучирсан мэдээ: 2015.07.24-нд нийтлэгдсэн

БНАСАУ Америкийн эх газарт хүрэх пуужинг туршина

Архив EPA/Rodong Sinmun

 

АНУ-ын эх газарт хүрэх чадалтай пуужинг туршихаар БНАСАУ бэлтгэж байгаа тухай Өмнөд Солонгосын "Чунан ильбо" сонин бичжээ.

 

"Хойд Солонгос энэ жилийн эхний хагаст пуужингийн шинэ хөдөлгүүрийг хоёр ч удаа туршлаа” гэж БНСУ-ын засгийн газар дахь нэрээ нууцалсан эх сурвалж сонинд мэдээлжээ. Түүний хэлснээр одоо БНАСАУ-ын бүтээж буй шинэ пуужин АНУ-ын эх газарт хүрэх чадалтай. Хөдөлгүүрийн туршилтаас дүгнэх юм бол шинэ пуужин "Ынха-3" зөөгчөөс том бөгөөд 10 мянга орчим км-ийн тусгалтай гэж эх сурвалж дүгнэжээ. Энэхүү пуужинг ирэх аравдугаар сард турших бололтой гэсэн байна.

 

Өмнөд Солонгосын Yonhap агентлаг мөн л засгийн газрын эх сурвалжаас иш татан  алсын зайн тусгалтай пуужин хөөргөх шинэ талбайг Хятадын хил орчимд бараг бариад дуусгасан гэв. Пхёнан-Пукто мужийн Тончхан-ри туршилтын талбайд пуужин харвах 67 метрийн өндөртэй суурийг босгоод байгаа нь 30 метрийн "Ынха-3" пуужингаас хоёр дахин том пуужинг харвах боломжтой гэнэ.

 

Үүний зэрэгцээ, Пхеньян хотын ойролцоох заводод алсын зайн пуужинг угсарч байгаа шинж тэмдгийг Өмнөдийн хиймэл дагуул илэрүүлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж