МИАТ ХКомпани Токио хотын Ханеда нисэх буудал руу хийх нислэгэндээ хямдрал зарлалаа.
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Япон улсын нийслэл Токио хотын Ханеда олон улсын нисэх буудал руу 8-р сарын 5-ны өдрөөс эхлэн нислэг үйлдэхээр болсон билээ. Тус компани энэхүү нислэгэндээ зориулан Улаанбаатар – Ханеда чиглэлдээ 25 хувийн хямдрал зарласан байна.
“МИАТ” компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн аялал жуулчлалын оргил ачааллын улиралд Токио хот руу 7 хоногт 6 удаа нисэж байгаа бөгөөд Лхагва, Бямба гаригт Ханеда олон улсын нисэх буудал руу нэмэлт дөрвөн нислэг дээрхи өдрүүдэд гаргаж байгаа юм байна.
Ханеда олон улсын нисэх буудал нь Токио хотын төвөөс 17 километр бөгөөд бүх төрлийн тээврийн хэрэгслээр ердөө 20-30 минут яваад хүрэх боломжтой. Мөн Ханеда нь Токиогоор дамжин тус улсын бусад хотууд руу явахад хамгийн тохиромжтой цэг юм байна.
Япон руу дэлхийн 80 гаруй улсын авиа компани нислэг үйлддэг бөгөөд 24 нь Ханеда ОУНБ-д газарддаг. Ханеда нь тус улсын хамгийн нэр хүндтэй ОУНБ бөгөөд авиакомпаниудын хувьд Хане-дад газардах нь нэр төрийн хэрэг гэж үздэг юм байна.
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани Ханеда ОУНБ-д газардах зөвшөөрлийг ийнхүү авсан нь манай улсын иргэний агаарын тээврийн нэр хүндийг өргөсөн явдал боллоо.
Нислэгийн цагийн хуваарь
Нислэгийн дугаар Нислэгийн өдөр | Улаанбаатар Хөөрөх | Ханеда Буух | Ханеда Хөөрөх | Улаанбаатар Буух |
ОМ9507/OM9508 Лхагва, Бямба | 15:25 | 20:10 | 21:15 | 02:45 (+1) |