Фото: Khalid Mohammed / АР
Иракийн нийслэл Багдад хотын хоёр районы захуудад тэсрэх төхөөрөмтэй машинуудыг дэлбэлжээ. Уг аллагын улмаас 26 хүн амь үрэгдэж, 58 хүн шархадсан байна. Энэ тухай Associated Press агентлаг лхагва гаригийн орой мэдээлэв.
Хотын баруун өмнөд хэсгийн Аль-Байя (al-Bayaa) районд эхний дэлбэрэлт болж, удалгүй зүүн хойд хэсгийн Аль-Шааб (al-Shaab) дүүрэгт дахин дэлбэрэлт гарчээ.
Харин Reuters агентлаг Аль-Байягийн дэлбэрэлтээр 20 хүн амиа алдсан ба 48 хүн шархадсан гэж мэдээлэв. Associated агентлаг өөрийн мэдээллийг эмнэлэг дэх эх сурвалжаар баталж байгаа аж. Одоогоор ямар нэгэн террорист бүлэглэл эдгээр хэргийн хариуцлагыг өөртөө аваагүй байна.
Үүний өмнө долдугаар сарын 17-нд “Исламын улс” бүлгийн амиа золиослогч Бани-Саад хотын зах дээр тэсрэх төхөөрөмжтэй машин дэлбэлэн 100 хүнийг хөнөөсөн бөгөөд эдгээр хэргүүд хоорондоо төстэй байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР