Эцэг, эх нь оршуулсан бяцхан хүү амьд байжээ

Хуучирсан мэдээ: 2015.07.23-нд нийтлэгдсэн

Эцэг, эх нь оршуулсан бяцхан хүү амьд байжээ

 

Хятадын өмнөд нутагт булшинд амьд үлдсэн хүүг долоо хоногийн дараа олжээ. Хүүхдээ амьсгал хураасан гэж итгэсэн эцэг, эх нь түүнийг оршуулсан байжээ. Хүүгийн уйлах чимээг газар дороос сонссон нэгэн эмэгтэй тосгондоо сандран ирж, цагдаад мэдэгджээ.

 

Цагдаагийн ажилтнууд булшийг ухаж, хүүг гаргахад тэр амьд байсан гэнэ. Одоо бяцхан хүүг эмнэлэгт эмчилж байгаа бөгөөд эмч нар биеийн байдлыг нь “Тогтвортой” гэж үзжээ.

Бяцхан хүүг сэтэрхий тагнай, уруултай төрснийг эцэг, эх нь тэвчиж чадалгүй  түүнийг эхлээд оршуулгын газарт орхисон бололтой. Хоёр хоногийн дараа тэднийг оршуулгын газарт очиход хүүхэд ухаан алдсан байсныг нас барсан хэмээн андуурч, оршуулсан байна.

Хүүг цаана хайрцганд хийж оршуулсан нь агаар, ус нэвтрүүлэх боломжтой байснаар тэр амьд үлдсэн тухай мөрдөн байцаагчид ярьжээ. Хүүгийн эцэг, эхийг цагдаагийн байгууллагаас баривчлан, шалгаж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж