Сирийн “Аль-Каида” бүлэглэлийн лидерүүдийн нэг Мухсин аль-Фадлийг агаарын цохилтын үеэр устгасан тухай Пентагон мэдээлэв.
Мухсин аль-Фадли нь өөрийн үйл ажиллагааг “Аль-Каида” бүлэгтэй нэгтгэн байлдаж байсан “Хорасан” гэх террорист байгууллын удирдагч ажээ. Түүнийг АНУ болон түүний хамсаатнуудын эсрэг довтолгоонд бэлтгэж байсан гэж сэжиглэж байсан аж.
Пентагоны албан ёсны төлөөлөгч Жефф Дэвисийн мэдэгдсэнээр, түүний машиныг цэргийн нисэх онгоцнууд долдугаар сарын 8-нд Сармада хотын ойролцоо устгасан гэнэ. Мухсин аль-Фадлийн тухай мэдээллийг Пентагон 7 сая ам.доллараар үнэлж, эрэл зарласан байжээ. Тэрээр 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын талаар мэдэж байсан цөөн хүмүүсийн нэг юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР