Оросын бүжгэн жүжигчин Анастасия Волочкова дахин хэтэрхий задгай зургаа дэлгэж, Instagram-ын дагагчдынхаа гайхлыг төрүүлжээ.
Энэ удаа бүжигчин эмэгтэй Крымд зургаа татуулжээ. Үзэсгэлэнт байгальд аялахдаа авахуулсан энэ зураг түүний Instagram-дагагчдад эргэлзээтэй сэтгэгдэл төрүүлсэн бололтой, дагагчид нь дараах сэтгэгдлийг бичсэн байлаа
@anyu_shka: Огт нүцэглээгүй нь яамай даа, яахав болж л байна…
@adolfvavilen: Хараацайн үүр гэдэг чинь ийм зүйл байсан байх нь ээ…
Тэмдэглэхэд, Волочкова саяхан “Крым мөнхөд Украиных байна” гэж ярьсан байдаг. Гэхдээ тэр “Шөнийн чоно” гэх байкерийн хөдөлгөөний лидертэй онгоцонд уулзсаныхаа дараа өмнөх мэдэгдлээсээ эрс татгалзсан гэдэг.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР