Хакүхо, Какүрюү нар башёг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2015.07.23-нд нийтлэгдсэн

Хакүхо, Какүрюү нар башёг тэргүүлж байна

Нагоя хотод үргэлжлэн явагдаж буй долдугаар сарын тэмцээн өндөрлөхөд дөрвөн өдрийн барилдаан үлдлээ. Өчигдөр буюу башёгийн 11 дэх өдөр ёкозүна Хакүхо озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг, ёкозүна Какүрюү озэки Котошёогикүг давлаа. Ийнхүү башёг хоёр ёкозүна 10-1 гэсэн амжилттай тэргүүлж байна. Ёкозүна Хакүхо 10 дахь өдөр, ёкозүна Какүрюү 9 дэх өдөр сэкивакэ Точиозанд унасан. Хоёр аваргыг дараалан ялаад байсан сэкивакэ Точиозан өчигдөр озэки Гоэйдог барсангүй. Одоогоор ёкозүна нарын араас 9 даваа, 2 унаатай озэки Тэрүнофүжи, сэкивакэ Точиозан нар л удаалж байгаа бөгөөд энэ сарын тэмцээнийг манай бөхчүүд дахин тэргүүлсээр байна. Японы озэки Кисэносато 8-3, озэки Гоэйдо 7-4, М-12 Эндо 8-3 гэсэн амжилттай явна.

Ёкозүна Хакүхо 10 дахь өдөр сэкивакэ Точиозанд унасан юм. 2015.VII.21

Хоёр ёкозүнаг дараалан ялаад байсан сэкивакэ Точиозаныг озэки Гоэйдо давлаа. 2015.VII.22

 

Макүүчи зиндаа: (Монгол бөхчүүд)

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10-1
Ёкозүна Какүрюү М.Ананд 10-1
Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9-2
Секивакэ Ичиножёо А.Ичинноров 3-8
Маэгашира 6 Кёкүшюхо Т.Эрдэнэбаатар 5-6
Маэгашира 7 Тамаваши Б.Мөнх-Оргил 5-6
Маэгашира 11 Токитэнкү Хүчитбаатар 5-6
Маэгашира 11 Кёкүтэнхо Н.Цэвэгням 3-8
Маэгашира 14 Кагамио Б.Нанжид 8-3
Маэгашира 15 Сейро А.Өнөболд 6-5
Маэгашира 16 Таканоива А.Баасандорж 4-7 гэсэн амжилттай явна.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж