-АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трампын тухай ер бусын 10 баримт-
Дональд Трамп. Фото: Dominick Reuter / Reuters
"Би бурхны бүтээсэн хамгийн сайн ерөнхийлөгч байж чадна"
"Дональд Трампын толгой доторх аймшгийн амьтан түүнийг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцох өргөдөл гаргалаа" хэмээн хэвлэлийнхэн даапаалж байна. Харин тэрбээр "Америкийн мөрөөдөл талийгаач болсон. Би түүнийг сэхээн амьдруулна" гэж шүүмжлэгч нарт хариу бариад байгаа юм. Бүгд найрамдах намаас АНУ-ын тэргүүний сонгуульд нэр дэвшихээ зарлаад байгаа Дональд Трампын тухай сонирхолтой баримтуудаас танилцуулья.
Дональдыг хайгсад
Өдгөө 69 настай Трамп ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөхөө зарласан өдөр (зургадугаар сарын 16) Facebook хэрэглэгчдийн 3,4 сая хүн Дональдын тухай мэдээллийг 6,4 сая удаа солилцсон байдаг. Америкчууд түүний тухай аль болох их зүйл мэдэхийг хүссэн байлаа. Тэдний ихэнх нь 1980-1990-ээд оны шүтээн болж байсан хүнийг бага зэрэг мартаж эхэлсэн байсан гэж хэлж болно. Хайлтын системүүд түүний нас, боловсрол, хөрөнгийн хэмжээний асуулгад тасралтгүй хариулт нэхэн, маш ачаалалтайгаар ажилллаж байлаа. Одоо Twitter дэх Дональдын аккаунтыг хайгчид Барак Обамагийнхаас давсан гээд бод доо.
Харин түүний Instagram тийм ч алдартай биш бөгөөд 192 мянган хайгч байна. Цахим сүлжээн дэх өөрийн хуудаснаа Дональд амьдралын туршлагаасаа хуваалцаж, өөрийн зохиолыг нийтлэх дуртай байдаг.
Трамп биш Дрампф
Дональдын өвөө немц цагаач овгоо арай дуудлага сайтай болгон өөрчлөөгүй бол энэ нэр дэвшигчийг Дрампф гэх нэрээр нь дэлхий нийт хүлээж авах байжээ.
Трампынхан (Дрампф) Америкт 1885 оноос хойш амьдарч байгаа аж. Дональд цэргийн дунд сургууль төгсөөд, дараа нь Пенсильванийн их сургуулийн бизнесийн сургуулийг дүүргэжээ. Хожим санхүүгийн салбарын мэргэжлийн болон эдийн засгийн бакалаврын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр Холливудын од болох гэж хэсэг оролдон, тэр нь найдваргүй болохыг удалгүй ойлгожээ. Ингээд үл хөдлөх хөрөнгийн салбарт тэргүүлж явсан эцгийнхээ компанид ажиллах болов. Дональд хүмүүст мөнгө олох арга заах дуртай. Саяхан болтол Трамп амжилтад хүрэх гэсэн хүмүүст хичээл заадаг байсан юм. Түүний барианы талбар нь 1960-аад оны сүүлчээр маш их мөнгө гэгдэх 10 сая ам.доллар байсныг дургүй хүмүүс нь сануулдаг. Тухайн үед эцгийнх нь компани ийм үнэлгээтэй байжээ.
Тэрбумтан биш саятан ч байж магадгүй
Трамп 10 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж мэдэгддэг. Гэтэл санхүүгийн шинжээчид түүнд ихээхэн эргэлзээтэй ханддаг ажээ. Түүний компани сүүлийн 10 жилийн хугацаанд дампуурлаа зарлуулах мэдүүлгийг дөрвөн удаа гаргаж байв. Дональдыг 2008 оны хямрал ширүүхэн шүргэсэн гэхэд болно. Гэсэн хэдий ч ерөнхийлөгчид нэр дэвшигч маань өөрийн хөрөнгийг сонгуулийнхаа гол хөзрийн нэг болгон рекламдаж байна. "Би чадсан юм чинь та нар чадна", "Би үнэндээ маш баян хүн" хэмээн Трамп сонгогч нарт итгэн үнэмшүүлэхээр ярьж байна.
Үндсэрхэг, сексист, бага зэргийн арьсны өнгөөр ялгаварлах үзэлтэн
"Би томоос том хэрмийг өмнөд хилийнхээ дагуу босгож, түүний үнийг Мексикээр төлүүлнэ" гэж ерөнхийлөгчид нэр дэвшигч ярихдаа, "Зочлохоор ирээд, буцахаа мартдаг хөршүүддээ дургүй" америкчуудын сэтгэлээр тоглох гэж оролдлоо. "Харуудтай би ямагт сайн харьцаатай байж ирсэн" гэж "Albany's Talk Radio 1300" радиод ярилцлага өгөхдөө Трамп мэдэгдээд амжжээ.
Дональд бас үндэстнээ төвийлгөдөг шовинист гэмээр. Саяхан тэрээр Twitter-тээ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, өөр нэг өрсөлдөгч Хиллари Клинтоны тухай шоглоом постлоод авсан байна лээ. Тэр "Хиллари нөхрөө хангаж чадаагүй бол тэр хэрхэн Америкийг хангах билээ?" гэсэн үг оруулныгаа дараа нь хуудаснаасаа авсан ч хэрэглэгчид скриншот хийж чаддаг гэдгийг тооцоолоогүй бололтой.
Үгийн дуудлагаа хутган хольдог ч өөртөө итгэлтэй
Дональдын олон улсын харилцааны талаарх саяхны “цогтой” үгэндээ big гэсэн тэмдэг нэрний оронд bigly гэсэн үг хэрэглэснийх нь дараа хэл бичгийн мундаг үндэстнүүд “жуумалзан” инээх шиг болсон гэнэ. "Тийм үг байдаг гэж тэр үнэнээсээ боддог юм байх даа?" гэж түүнд дургүй хүмүүс шоолж байв. Гэхдээ, Трампыг тийм ч амархан доош хийхгүй. Тэр бол өөртөө маш итгэлтэй нэгэн. Жишээлбэл, "Өөрийн харилцааны гайхамшигтай дадлыг Исламын улс бүлэглэлийг дарж авахад ашиглана" гэж тэр мэдэгдэж байсан билээ.
Хуйвалдааны онол баригч
Дональд дэлхийн зохион байгуулалтын талаарх элдэв онолын талыг баригч гэнэ. Жишээлбэл, хүүхдийг вакцинжуулах нь аутизмд хүргэнэ гэдэгт тэр итгэдэг.
"Нялхууд морь биш» гээд л Трамп өөрийн Twitter-т маш ууртайгаар бичсэн (сүлжээний хэрэглэгчид түүнтэй маргаад эхлэхээр нь тэр гурван ч удаа твитт хийсэн байлаа) юм.
Дээр нь Трамп даяарчлалын дулааралд итгэдэггүй. Бүхий л он цаг, ард түмний агуу их төөрөгдүүлэлт гэж тэр үзээд цонхоор харахыг зөвлөв. Цонхны цаана, сүүлийн жилүүдэд дулаарсан гэж үү? гээд асуусан байх юм.
Дональд өвөө
Трамп гурван удаа гэрлэсэн байв. Тэдний хоёр нь Зүүн Европын эмэгтэйчүүд. Анхны эхнэр Ивонка нь Чехословакаас, сүүлчийн эхнэр Меланья нь словени эмэгтэй. Хоёр дахь эхнэр нь л америк эмэгтэй байсан гэнэ.
Трамп таван хүүхэд (бага нь есөн настай), зургаан ач, зээтэй.
Шоу бизнеснийн дуртай хүн нь
Залуудаа тэр бизнесийг сонгосон ч гэсэн Трамп урлагт өөрийгөө оруулж чаджээ. "Гэртээ ганцаараа-2: Нью-Йоркт алдагдсан хүн», "Асрагч», "Беверли-Хиллзийн жонон», "Манай амьдралын өдрүүд» зэрэг телевизийн олон ангит болон уран сайхны кинонуудад өөрийн инээдмийн дүрд тоглосон мөн "Дүрсгүй эр» киноны дүрийг бүтээсний төлөө хоёр удаа "Эмми» шагналд нэр нь дэвшиж байлаа. 2007 онд "Нэр дэвшигч» телешоуд оролцсоныхоо төлөө Холливудын алдартнуудын гудамжинд Дональд өөрийн одыг авчээ. Трамп ток-шоу ба бусад телевизийн хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцдог. NBC сувгаар "Нэр дэвшигч» гэдэг түүний шоу нь 2003 онд маш нэртэй болсон бөгөөд Дональд түүний продюсер ба хөтлөгчийн үүргийг гүйцэтгэсэн юм. Трампын компаниудын нэгд нь топ-менежер болох хүнийг шалгаруулсан тоглоом байсан юм. Шоу гараагаа эхлэхэд Трамп үзэгдсэнийхээ төлөө 50 мянган доллар авч байсан бол нэвтрүүлэг нь амжилттай болоод ирэх үед түүнд гурван сая долларын шагнал өгч байжээ. Тэр түүнийг телевиз дэх хамгийн өндөр хөлстэй хүн болгосон юм.
Түүний үс
Магнат ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэсний дараа хэвлэл мэдээлэл, нийтийн сүлжээний хэрэглэгчид гэнэтхэн түүний үс засалтын талаар санацгаалаа. Өмнө нь ч ярьж, бичиж байсан ч хэрэв ерөнхийлөгч ийм үстэй бол?…
The Daily Mail сонины сурвалжлагч нар Өмнөд Америкийн хортой авгалдайг олоод шар өнгө, үсэрхэг тэр шавьж бизнесмений үсийг санагдуулна гэлээ. Үнэндээ ч адилхан юм шиг.
The Time сэтгүүл өөрийн ээлжинд, Нью-Йоркийн гэртэй стилистийн тусламжтайгаар Дональдын үс засалтын зааврыг гаргажээ.
"Усан гахайтай адилхан үстэй хүнийг ерөнхийлөгчөөр сонгож болно гэж үү?» гэх мэтээр сүлжээний хэрэглэгчид ч хөөрхий тэрбумтаны үсээр доог хийхээ зогсоосонгүй.
Хүнд бүх зүйл нь үзэсгэлэн төгс байх ёстой…
Инээд инээдээр. Харин Трамп чинь гоо сайхны аж үйлдвэрлэлд хувь нэмэртэй хүн. Эхлээд тэрээр үнэртэн гаргаж байлаа. Анхны үнэртэй усаа өөрийн нэрээр нэрлэсэн байв. Үнэртний дараагийн цуглуулга нь Empire нэртэй.
Трамп 2009 оны намар Trump Network гэдэг сүлжээний компани байгуулан тураах амин дэм, эм мөн амьдралын эрч нэмэх ундаа нийлүүлэх ажил эрхлэв. Цагийн явцад алдар нэртэй Amway компанийг ардаа орхино гэж тэр найдаж байгаа.
Эцэст нь тэмдэглэхэд, Дональд "Хорвоогийн мисс» гэдэг гоо үзэсгэлэнгийн уралдааныг үүсгэн байгуулсан хүн бөгөөд олон жилийн турш "Америкийн мисс» үндэсний тэмцээнд оролцох бүсгүйчүүдийг өөрөө сонгож иржээ.
…The Guardian сонин Дональд Трампыг "Америкийн шүтээний амьтан»,харанхуй бүдүүлэг, арьсны өнгөөр гадуурхах, муу зуршил, ухаанаар биш мангар маягаар мөнгө олдог гэх мэтийн муу муухай зэргийн "АНУ-ын квинтэссенци буюу хар хүчний загвар» гэж нэрлэв. Гэхдээ сүлжээний хэрэглэгчдийн амьд сэтгэгдэл нь сонгогч нарт Трампыг сонирхож буйг харуулж байна
Трамп сонгуулийн өрсөлдөөнд цойлов
Америкийн тэрбумтан Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дундаас цойлон гарч тэднийг тэргүүлж эхэллээ. Энэ тухай The Washington Post сонин АВС телевизийн хамтран явуулсан шинэ санал асуулгын дүн өгүүлжээ.
Одоо бүгд найрамдахчууд ба “Агуу хуучин намд” сэтгэлтэй бие даагч нарын 24% нь Трампын төлөө өгөхөд бэлэн байна.
Сануулахад, өнгөрсөн амралтын өдрүүдэд ноён Трамп сенатор Маккейныг хатуухан шүүмжлэн ялгарсан юм. Тухайлбал, тэрээр Маккейны гавъяаг үгүйсгэн олзлогдож байснаараа Вьетнамын дайны баатар гэгдэхээс бус өөр тодорсон зүйлгүй гэжээ. Трамт ингэж хэлснийхээ төлөө Маккейнаас уучлалт гуйхгүй гэсэн юм. Түүний хэллэгийг хэвлэл өргөнөөр нийтлэн олон нийтийн хүчтэй сэтгэгдлийг гаргаж ирэв. Ер нь бол Бүгд найрамдах намын сенаторын дайчин зүтгэлийг тэр үгүйсгэж байгаа нь Трампын цаашдын урагшлалтад саад болж магадгүйг Washington Post сонин өгүүлжээ.
Сүүлчийн санал асуулгын дагуу, Трамп намынхан дундаа өрсөлдөөнгүйгээр тэрүүлж байна. Висконсин муж улсын захирагч Скотт Уокер хоёрдугаарт 13%-тай байгаа бол Флорида муж улсын захирагч асан Жеб Бушийг асуугдагчдын 12% дэмжлээ.
Дональд Трампын онцгой мэдэгдлүүдийн нэг нь Сноуденийг шилжүүлэн авах талаар Оростой тохиролцож чадна гэдэг болов.
Кливленд хотноо наймдугаар сарын 6-нд явагдах Бүгд найрамдах намын нхны мэтгэлцээнд оролцох эрхийг үгдэсний хэмжээний санал асуулгад эхний арван байр эзэлсэн нэрээ дэвшүүлж байгаа хүмүүс авах юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР