Aлбан үүргээ амжилттай биелүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.07.22-нд нийтлэгдсэн

Aлбан үүргээ амжилттай биелүүллээ

-Амь насны эрсдлээ үл хайхран албан үүргээ амжилттай биелүүллээ-

2015 оны 07 дугаар сарын 13-нд Монгол экспедишн ХХКомпанийн менежер Н.Мөнгөншагайгаас “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг, “Алтай-Таван Богд” ууланд авиралт хийж явсан 5 иргэн сураггүй алга болсон байна” гэж аймгийн Онцгой байдлын газарт өгсөн мэдээллийн дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар 2015 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 12 цаг 30 минутанд аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Ц.Баттулгаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн шуурхай бүлэг Уаз 22069-033 маркийн, 19-18 БӨТ улсын дугаартай Фургон автомашинаар Баян-Өлгий аймгийн төвөөс “Алтай-Таван Богд” уул руу хөдөлж, оройн 21 цаг 50 минутандтөрийн тахилгат овоонд очсон.

Овооноос жуулчид байрлаж буй газар хүртэл шавар намагтай машин очиход хүндрэлтэй байсан учраас 3 цаг явж, 01 цаг 10 минутын үед төв бааз дээр очсон.

2015 оны 07 дугаар сарын 14-ний өглөө Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг “Алтай таван богд” уулын “Хүйтний оргил”-д Улаанбаатар хотоос очиж авиралт хийсэн 5 гишүүнтэй 1 баг нь оргилоос буцах замд сураггүй алга болсон бөгөөд тухайн үед ойролцоо явсан уулчид эрэн хайх ажлыг зохион байгуулсан боловч олдоогүй гэх мэдээллийг уулчдаас авч эрлийн бүлэг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.       

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Ц.Баттулгаар ахалуулсан шуурхай эрлийн бүлэг сураггүй алга болсон 5 иргэний цогцсыг “Алтай-Таван Богд” уулын “Хүйтний оргил”-оос олж Хилийн 0165 дугаар ангийн 1 албан хаагч, 0285 дугаар ангиийн 2 албан хаагчид 5 хүний цогцосыг нисдэг тэрэг буух боломжтой далайн түвшингээс дээш 3640 м өндөрт, уртрагийн 4900919’’, өргөргийн 8705043’’-ын байршилд хүргэж, нисдэг тэрэгт шилжүүлэн ачсан.

Эрлийн шуурхай бүлэг эрэн хайх ажиллагааг гүйцэтгэх явцад гурван удаа ангал руу чиглүүлэгч унаж,өвдгөөр татсан,зарим газраар бүсэлхээр татсан цасан хунгар дундуур хүмүүс очиж байгаагүй газраар аюул сөрөн явж албан үүргээ амжилттай гүйцэтгэлээ.

Харамсалтай нь тухайн эрлийн ажлыг гүйцэтгэх явцад “Алтай-Таван Богд” ууланд авиралт хийж явсан “Уулчид” дэмжлэг туслалцаа үзүүлж эрлийн ажилд оролцсонгүй.

Эх сурвалж: http://bo.nema.gov.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж